
Palo Alto Networks компанийн галт ханад ноцтой түвшний эмзэг байдал илэрлээ
Palo Alto Networks компанийн PAN-OS үйлдлийн системд суурилсан галт ханын нэвтрэлт баталгаажуулалтын хэсэгт (User-ID Authentication Portal) ноцтой түвшний эмзэг байдал илэрч 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус компаниас засварлав.
Энэхүү эмзэг байдлыг ашигласан халдагч этгээд buffer overflow төрлийн халдлагаар баталгаажуулалтыг тойрон гарч зөвшөөрөлгүй хандалтаар хамгийн өндөр буюу root эрхтэйгээр галт ханын системд алсаас код ажиллуулж хяналт тогтоох боломжтой болох аж.
Мөн халдлагад идэвхтэй ашиглагдаж буй уг эмзэг байдлыг Palo Alto Networks компанийн зүгээс засварласан хэдий ч шинэчлэлийг хийгээгүй олон тооны интернэт хандалттай төхөөрөмж байгаад халдагч этгээдүүдэд системийг эзлэн авах боломж байсаар байгааг анхааруулав.
Иймд дараах арга хэмжээг авч ажиллахыг судлаачид зөвлөж байна. Үүнд:
· Нэвтрэлт баталгаажуулалтын порталын хандалтыг хязгаарлах — зөвхөн найдвартай тухайлсан IP хаягуудаас дүрмийг тохируулах;
· Шаардлагагүй бол тус порталыг бүрэн унтраах;
· Засварлагдсан шинэчлэлийг хийх байна.
Эмзэг байдалд хамаарах төхөөрөмжүүд:
- PAN-OS 12.1 - < 12.1.4-h5, < 12.1.7;
- PAN-OS 11.2 - < 11.2.4-h17, < 11.2.7-h13, < 11.2.10-h6, < 11.2.12;
- PAN-OS 11.1 - < 11.1.4-h33, < 11.1.6-h32, < 11.1.7-h6, < 11.1.10-h25, < 11.1.13-h5, < 11.1.15;
- PAN-OS 10.2 - < 10.2.7-h34, < 10.2.10-h36, < 10.2.13-h21, < 10.2.16-h7, < 10.2.18-h6.
Эх сурвалж: Palo Alto Networks
https://security.paloaltonetworks.com/CVE-2026-0300