Microsoft-ийн 9 дүгээр сарын шинэчлэлт
Нүүр/Нийтлэл/Microsoft-ийн 9 дүгээр сарын шинэчлэлт

Microsoft-ийн 9 дүгээр сарын шинэчлэлт

2026-09-09 99КХЗТҮТ зөвлөмж

Microsoft компани 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нийт 966 алдаануудыг засварласан шинэчлэлийг гаргаж түүхэн рекорд тогтоосон бөгөөд алдаануудаас 2 нь 0-өдрийн эмзэг байдлаар кибер халдлагад идэвхтэй ашиглагдаж байсан аж. Энэхүү шинэчлэлээр 105 ширхэг ноцтой түвшний эрсдэлтэй эмзэг байдлыг засварласан. Үүнд:

  • • 81 нь алсаас код ажиллуулах,
  • • 20 өндөр эрх олж авах,
  • • 2 нууц мэдээллийг задруулах,
  • • 1 хамгаалалтыг тойрон гарах төрлийн эмзэг байдлууд байв.


Энэхүү шинэчлэл нь өмнөх 07 дугаар сард хийгдсэн 570, 08 дугаар сард хийгдсэн 400 алдааг засварласан шинэчлэлүүдээс хамаагүй их хэмжээтэй байгаа нь анхаарал татаж байна. Microsoft компаниас программ хангамжуудын аюулгүй байдлыг сайжруулах үүднээс эмзэг байдлыг хайж илрүүлэх ажиллагаандаа хиймэл оюуныг ашиглаж эхлэн автоматжуулснаар түүнийг илрүүлэх, шинжлэх, засварлах ажиллагааг өндөр түвшинд аваачаад байгаа юм.


Судлаачдын зүгээс маш олон тооны эмзэг байдал байгаагаас ноцтой түвшнийх харьцангуй өндөр байгаа бөгөөд 2 ширхэг 0-өдрийн эмзэг байдал кибер халдлагад идэвхтэй ашиглагдаж байгаа тул системийн аюулгүй байдлын шинэчлэлийг яаралтай хийж кибер халдлагаас урьдчилан сэргийлэх шаардлагатайг онцлов.


Иймд Windows Update тохиргоог автомат горим руу шилжүүлэх эсвэл гар аргаар тус шинэчлэлийг хийж кибер аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.


Эмзэг байдлын жагсаалт:

Bleeping computer, Microsoft September 2026 Patch Tuesday fixes 966 flaws, 2 zero-days