ТӨРИЙН АЛБАНЫ 92XX-XXXX ҮҮРЭН ХОЛБООНЫ ДУГААР
Засгийн газрын 2018 оны 311 дүгээр тогтоолд заасны дагуу Төрийн албан хэрэглээний үүрэн холбооны 92хх-хххх дугаарлалтыг “Скайтел” ХХК, “Жимобайл” ХХК-уудын сүлжээнд үүсгэн, хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглах үйлчилгээг нэвтрүүлээд байна. 
     Төрийн байгууллага, албан хаагчид энэхүү үйлчилгээг ашигласнаар хоорондоо болон төрийн үйлчилгээний суурин утасны дугаар, Жимобайл, Скайтелийн сүлжээнд хязгааргүй ярих,  мессеж бичих, бусад сүлжээ рүү хямд тарифаар ярих, дата үйлчилгээг хамгийн хямдаар ашиглах зэрэг давуу талуудтай. 
     Монгол Улсад коронавирус халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах арга хэмжээг Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зохион байгуулж, цахим шилжилтийг онцолж буй одоо цагт Төрийн байгууллага, албан хаагч та хамт олон болон Төрийн байгууллагуудтай холбогдох, мэдээлэл солилцохдоо 92XX-XXXX дугаарыг ашиглан зардлаа хэмнэж, үйлчилгээний давуу талуудыг ашиглахыг зөвлөж байна. 
      Төрийн албан хаагчдад зориулсан хамгийн хэмнэлттэй урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт үйлчилгээг Төрийн холбооны Соёмбо салбар болон Скайтел ХХК, Жимобайл ХХК-ийн төв орон нутгийн салбаруудаас авна уу.
      Жимобайл ХХК-ий улс хоорондын ярианы 009 гарцын шинэчлэгдсэн тарифтай танилцана уу.

УРЬДЧИЛСАН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ДУГААР

  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ
 
  
      Гэрээсээ, ажлын байрнаасаа дараах цахим хуудас, аппликейшнийг ашиглан нэгж, датагаа цэнэглэх боломжтой. 
  •   Худалдаа хөгжлийн банкны Most money аппликейшн 
  •   Төрийн банкны Гялс банк аппликейшн 
  •   www.skytel.mn цахим хуудас
  •   Skytel аппликейшн 
  •   MyGmobile аппликейшн 
ХОНОГТОЙ ЦЭНЭГЛЭГЧ КАРТ
 
 
ХОНОГГҮЙ ЦЭНЭГЛЭГЧ КАРТ
 
 
 
ДАРАА ТӨЛБӨРТ БАГЦУУД
 
 
НЭГЖИЙН ҮЛДЭГДЭЛ ШАЛГАХ 

Скайтел: *211#,     Жимобайл: 221 дугаар луу залгаарай

 

 ДАТА ҮЛДЭГДЭЛ ШАЛГАХ

Скайтел: 123,        Жимобайл: 236 -руу тус тус залгаарай

 

Үйлчилгээний Соёмбо салбар:

Сүхбаатарын талбай, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны байр, 2 давхарт 214б тоот

Утас: 92001117