Нүүр/Бидний тухай

Бидний тухай

ТАНИЛЦУУЛГА

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт 7.5, Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн 3.5.1, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 21-р зүйлд тус тус заасныг үндэслэн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагын мэдээллийн системд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв нь 2022 оны 12-р сард ТЕГ-ын МАБГ-ын бүтцэд үүсгэн байгуулагдсан.

2023 оны 9-р сарын байдлаар Үндэсний төвийн бүтэц, орон тоо, дүрэм, үйл ажиллагааны журам Засгийн газрын холбогдох тогтоолоор батлагдаж үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдээд байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээний аюулгүй байдлын төлөө зогсолтгүй зүтгэж, болзошгүй цахим аюул заналыг сөрөн тэмцэж, нийгмийн тогтолцоо, ард түмний амьдралд нэн чухал үр нөлөөтэй мэдээллийн системүүдийн тасралтгүй ажиллагааг бэхжүүлнэ.

АЛСЫН ХАРАА

Үндэсний хэмжээнд кибер аюул заналыг сөрөн тэмцэх чадавхийг бэхжүүлж, гадаад дотоод хамтын ажиллагаанд суурилсан хүчирхэг кибер аюулгүй байдлын тогтолцоог бий болгоход манлайлна.

Бүтэц зохион байгуулалт

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв
Дарга
Кибер халдлага, зөрчил илрүүлэх мониторингийн нэгж
Гадаад харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах нэгж
Кибер халдлагын мэдээлэл цуглуулах, шинжлэх, солилцох нэгж
Кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх нэгж