Төрийн цахим шуудангийн үйлчилгээнд хэрэгжүүлэх зөвлөмж

Технологийн "IBM" компаниас гаргасан тайланд 2023 оны “info stealer” төрлийн хортой кодын тархац өнгөрөгч оноос 266 хувиар өссөн талаар дурдсан байна. Халдагч этгээдүүд нь тус хортой кодоор дамжуулан авсан нэвтрэх эрхийн мэдээллийг ашиглан амжилттай нэвтэрч чадсан тохиолдол нь 71 хувиар мөн өссөн үзүүлэлт гарсан аж.

Иймд дээрх кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх зорилгоор Төрийн цахим шуудангийн (mail.gov.mn) үйлчилгээнд хоёр алхамт баталгаажуулалтыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хоёр алхамт баталгаажуулалтыг дараах дүрст зааварчилгааны дагуу идэвхжүүлэхийг зөвлөж байна.

 

--oOo--