Apple компани 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр iOS 26.3, iPadOS 26.3 болон холбогдох платформуудын аюулгүй байдлын шинэчлэлийг албан ёсоор гаргаж, нийт 40 эмзэг байдлыг засварласнаа мэдэгдлээ. Эдгээрээс хамгийн ноцтой нь 0-өдрийн (zero-day) ангилалд хамаарах Dynamic Link Editor (dyld)-ийн CVE-2026-20700 эмзэг байдал юм.
Dynamic Link Editor (Dyld) нь iOS, macOS болон бусад Apple платформууд дээр динамик сангуудыг (dynamic libraries) ачаалж, холбох үндсэн системийн бүрэлдэхүүн хэсэг юм.
CVE-2026-20700 нь Dyld-ийн санг ачаалах, холбох үеийн баталгаажуулалтын доголдлоос үүдэлтэй бөгөөд:
-
Алсаас код ажиллуулах (Remote Code Execution - RCE) боломж олгох;
-
Төхөөрөмжийн бүрэн хяналтыг алдах эрсдэл үүсгэх;
-
Системийн хамгаалалтыг тойрон гарах боломж бүрдүүлэх;
-
Зорилтот халдлагад ашиглагдах өндөр магадлалтай.
Судлаачдын мэдээлснээр уг эмзэг байдлыг идэвхтэйгээр ашиглаж эхэлсэн бөгөөд өндөр түвшний, зорилтот халдлагуудад (sophiscated attacks) хэрэглэж байгааг тогтоожээ.
0-өдрийн эмзэг байдал: Программ хангамж үйлдвэрлэгч албан ёсоор засвар гаргахаас өмнө халдлага үйлдэгчид ашиглаж эхэлсэн эмзэг байдал юм.
Ийм төрлийн эмзэг байдал нь ихэвчлэн:
-
Төрийн байгууллага
-
Хэвлэл мэдээллийн байгууллага
-
Хүний эрхийн идэвхтнүүд
-
Бизнесийн удирдах түвшний хэрэглэгчид
зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн халдлагад ашиглагддаг.
Шинэчлэлт дараах үйлдлийн системүүдэд хамаарна:
-
iOS 26.3
-
iPadOS 26.3
-
macOS (холбогдох хувилбар)
Иймд CVE-2026-20700 нь Apple-ийн системийн гол бүрэлдэхүүн хэсэг болох Dyld-д илэрсэн тул идэвхтэй ашиглагдаж буй 0-өдрийн эмзэг байдал тул хэрэглэгчид шинэчлэлтийг яаралтай суулгахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Apple
-
2026-02-03
-
2025-11-28