АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос БНАСАУ-ын засгийн газрын дэмжлэгтэй Kimsuky зэрэг хакерын бүлэглэлүүд судалгааны хүрээлэн, академи, засгийн газрын байгууллагуудын албан хаагчид руу хортой QR кодыг агуулсан зорилтот фишинг халдлагыг үйлдэж байгааг анхааруулав. Энэхүү "quishing" гэх төрлийн халдлагад хохирогч хортой QR кодыг уншуулсан тохиолдолд халдагчийн нэвтрэх мэдээлэл, холболтын токен зэргийг хулгайлах халдагчийн тохируулсан нэвтрэх хуудас бүхий веб сайт руу чиглүүлдэг бөгөөд QR кодыг гар утсаараа уншуулдаг тул байгууллагын төхөөрөмжид үл хамаарч хамгаалалтын функц ажиллахгүй байснаар зарим тохиолдолд мэйлийн хамгаалалтын систем, давхар баталгаажуулалтыг тойрон гарч чадах аж.
Монгол Улсын хэмжээнд өдөр тутамдаа QR ашиглах тохиолдол харьцангуй өндөр байдаг нь тус төрлийн халдлагад өртөх эрсдэлтэй тул QR кодыг уншуулахдаа холбоосыг нягталж хэвших нь зүйтэй юм.
-
17 цаг 9 мин
-
2025-11-28
-
2025-11-27