
Palo Alto Networks компанийн PAN-OS үйлдлийн системд CVE-2025-0108 дугаартай, CVSSv4 үнэлгээгээр 8.8 оноотой өндөр түвшний эмзэг байдал илэрсэн тухай 2025.02.12-ны өдөр мэдээлэлсэн байна.
Халдагч этгээд энэхүү эмзэг байдлыг ашигласнаар нэвтрэлтийг тойрч PAN-OS management web interface-ийг ашиглан тодорхой PHP скриптүүдийг ажиллуулах боломжтой юм. Хэдийгээр тус эмзэг байдлыг ашиглан дурын код ажиллуулах боломжгүй ч PAN-OS-ийн нууцлал, бүрэн бүтэн байдалд хор хөнөөл учруулах эрсдэлтэй. Халдагчид уг эмзэг байдлыг дангаар нь бус CVE-2025-0111 болон CVE-2024-9474 гэх эмзэг байдлуудтай хослуулан (chain attack) ашиглаж, идэвхтэй халдлага үйлдэж байгааг судлаачид тогтоосон байна.
Эмзэг байдалд өртсөн хувилбарууд:
-
- PAN-OS 10.1.0-10.1.14-h9
-
- PAN-OS 10.2.0-10.2.13-h3
-
- PAN-OS 11.1.0-11.1.6-h1
-
- PAN-OS 11.2.0-11.2.4-h4
Учирч болзошгүй кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг авч хэрэгжүүлэхийг КХЗТҮТ-өөс зөвлөж байна. Үүнд:
-
- PAN-OS management web interface-руу зөвхөн итгэмжлэгдсэн дотоод IP хаягаас хандах;
-
- Дээр дурьдсан болон хуучирсан хувилбар ашиглаж байгаа бол нэн даруй шинэчлэх;
Эх сурвалж:
Security.paloaltonetworks.com
-
2025-02-25
-
2025-01-15
-
2024-11-01