
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Hangzhou DeepSeek Artificial Intelligence Basic" ХХК-ийн DeepSeek хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдэд дэлхийн томоохон улс орнууд ээлж дараалан хязгаарлалт болон хоригийг тавьж байна.
Хамгийн сүүлд хориглох шийдвэр гаргасан БНЧУ-ын хувьд 34 зүйл дээр үндэслэн хориглох шийдвэр гаргасан байна. Үүнээс дурдвал:
DeepSeek-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь БНХАУ-д төвтэй компанид боловсруулагдан, хөгжүүлж байгаа тул тус улсын хууль эрх зүйн орчинд бүрэн хамаарна. Иймд улс орнууд БНХАУ-ын Засгийн газар хууль эрх зүйн орчинд хамаарах компаниудаас идэвхтэй албадлагын улсаас хүссэн мэдээллээ гаргуулан авах боломжтой байдгаас DeepSeek нь хэрэглэгчдийн эрх ашгаас илүүтэйгээр БНХАУ-ын эрх ашгийг дээгүүр тавих эрсдэлтэй тул хувийн нууц мэдээллийг хадгалах тал дээр эргэлзээтэй гэж үзсэн байна.
Мөн DeepSeek нь өөрсдийн хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулж сургах үүднээс хэрэглэгчийн ашиглалт болон хэрэглээг хэрэглэгчийн төхөөрөмжөөр дамжуулан хянах тухай дурдсан байдаг нь өндөр түвшний эрсдэлтэй болохыг харуулж байна.
DeepSeek-ийг аппликейшн түвшинд аюулгүй байдлын шаардлагатай хангадаггүй, сул шифрлэлт ашигладаг байна.
Иймд DeepSeek хиймэл оюуныг ашиглах тохиолдолд веб хуудсаар хандан ашиглах, мөн хувийн болон нууцад хамаарах мэдээллийг оруулж хуваалцахгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: https://nukib.gov.cz/
-
2025-09-04
-
2025-06-23